Дарханы Зөвлөх Боломж ТББ нь Тод өнгө ХХК-д, EBRD-ийн дэмжлэгтэйгээр санхүүгийн зөвлөх үйлчилгээний төслийг амжилттай хэрэгжүүллээ. Төслийн хүрээнд байгууллагын санхүү, удирдлагын бүртгэлийн бодлого, зардал ба өртгийн хяналт, үнийн бүтэц, ашигт ажиллагааны тооцоолол, түүнчлэн санхүүгийн тайлагналын чанарыг сайжруулахад чиглэсэн цогц зөвлөх үйлчилгээ үзүүлэв.


Уг төслийн үндсэн зорилго нь байгууллагын бодлого, өртөг зардал, үнэ, ашиг, хуваарилалт, санхүү болон удирдлагын тайлагналын тогтолцоог боловсруулж, нэвтрүүлэн, үйл ажиллагаанд стандарт байдлаар хэрэгжүүлэхэд оршсон. Мөн санхүүгийн мэдээлэл ашиглагчид болон удирдлагын түвшний шийдвэр гаргалтыг илүү үнэн зөв, олон улсын жишигт нийцсэн мэдээлэлд тулгуурлах нөхцөлийг бүрдүүлэхээр зорьсон.
Төслийн хүрээнд санхүүгийн ажилтнуудын ур чадвар, бүтээмжийг нэмэгдүүлэх, тайлан балансын боловсруулалтыг программд суурилсан хэлбэрт шилжүүлэх, мөнгөн урсгал, авлага, тайлангийн шинжилгээг хялбаршуулж, байгууллагын санхүүгийн хяналт, сахилга бат, зардлын удирдлагыг сайжруулах чиглэлээр ажилласан. Мөн бизнесийн үйл ажиллагаанд тулгуурласан шинжилгээ, үнэлгээ хийх чадавхыг бэхжүүлснээр компанийн зах зээлийн гүйцэтгэлийг дэмжих суурь нөхцөл бүрдүүлэхэд анхаарсан. Төслийг амжилттай хэрэгжүүлж, санхүү, удирдлагын бүртгэл, мөнгөн урсгал, авлага өглөгийн удирдлагыг сайжруулж, зардалыг бууруулж бодит үр дүн гарлаа.
EBRD нь Монгол Улсад 2006 оноос хөрөнгө оруулалт хийж, хувийн хэвшлийн хөгжил, тогтвортой өсөлт, институцийн бэхжилтийг дэмжсээр ирсэн олон улсын байгууллага юм. Дарханы Зөвлөх Боломж ТББ нь Тод өнгө ХХК-д хэрэгжүүлсэн энэхүү төслөөр дамжуулан санхүү, удирдлагын бүртгэлийн тогтолцоог сайжруулж, олон улсын төслийн байгууллагуудтай үр дүнд чиглэсэн хамтын ажиллагаа хэрэгжүүлэх өөрийн туршлага, чадамжаа бататгалаа

Онцлох ишлэл
“EBRD-ийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлсэн энэхүү төсөл нь бидний хувьд олон улсын төслийн байгууллагуудтай хамтран, бизнесийн хэрэгцээнд нийцсэн санхүүгийн зөвлөх үйлчилгээг үр дүнтэй хэрэгжүүлж харуулсан чухал туршлага боллоо.”



Author

