Мэдээ мэдээлэл

Европын өдөрлөг-2026” арга хэмжээ Дархан-Уул аймагт анх удаа амжилттай зохион байгуулагдлаа

Европын улс орнууд жил бүрийн 5 дугаар сарын 9-ний өдрийг “Европын өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэхүү түүхэн өдрийг тохиолдуулан “Европын өдөрлөг-2026” арга хэмжээг орон нутагт, тэр дундаа Дархан-Уул аймагт анх удаа амжилттай зохион байгууллаа.

5 дугаар сарын 23-ны өдөр Дархан хотын Залуучууд театрын дэргэдэх “Найрамдал” талбайд болсон тус өдөрлөгт Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд, Европын Холбооны 17 улсын Элчин сайд нар, аймаг, орон нутгийн удирдлагууд болон иргэдийн төлөөлөл өргөнөөр оролцов.

📌 Төсөл хөтөлбөрүүд болон боломжуудыг танилцууллаа

Арга хэмжээний хүрээнд Монгол Улсад Европын Холбооны дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй томоохон төсөл, хөтөлбөрүүдийг олон нийтэд танилцуулсан юм. Энэ үеэр иргэдэд дараах чиглэлүүдээр дэлгэрэнгүй мэдээлэл хүргэлээ.

  • Олон улсын оюутан солилцооны хөтөлбөрүүд
  • Европын улс орнуудад суралцах тэтгэлэгт боломжууд
  • Байгаль орчин, тогтвортой хөгжлийн чиглэлээрх санаачилгууд

🤝 “Дарханы зөвлөх боломж төв” идэвхтэй оролцлоо

Тус өдөрлөгт “Дарханы зөвлөх боломж төв” амжилттай оролцож, өөрсдийн EBRD хамтран хэрэгжүүлж буй үйл ажиллагаа төсөл хөтөлбөрүүдээ зөвлөх үйлчилгээний боломжуудын талаарх мэдээллийг иргэд, зочдод танилцууллаа.

Author

admin admin

Leave a comment

Your email address will not be published. Required fields are marked *