
Зөвлөх Боломж төвийн хамт олон Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн Улаанбаатар болон Дархан салбарыхантай уулзалтанд амжилттай оролцлоо.
Уулзалтын үеэр Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн гүйцэтгэх захирал нийгэмлэгийн үйл ажиллагаа болон 2026 онд хэрэгжүүлэх төлөвлөгөөт ажлуудыг танилцуулж, гишүүдийн санал хүсэлт, сэтгэгдлийг сонсон харилцан ярилцлаа..
Тус уулзалт нь гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх, цаашдын үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлоход ач холбогдолтой арга хэмжээ боллоо.





