Монгол Улсын санаачилгаар НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2025 оны 6 дугаар сарын 3-нд тогтоол баталж, жил бүрийн 7 дугаар сарын 13-ныг “Дэлхийн адууны өдөр” болгон тунхагласан. 2026 онд Монгол Улс энэхүү өдрийг анх удаа албан ёсоор тэмдэглэж, Хүй долоон худагт 12,600 морьтон оролцсон морьтны жагсаал зохион байгуулсан нь дэлхийн дээд амжилт тогтоолоо. Энэхүү баярын үеэр “Түмэн морьтны жагсаал”, Ерөнхийлөгчийн нэрэмжит олон улсын морин уралдаан, үндэсний бөхийн барилдаан зэрэг олон арга хэмжээ болсон юм.
Монгол адууны генийн санг хамгаалах нь Сүүлийн үеийн судалгаагаар Монгол адуу нь дэлхийн хамгийн эртний бөгөөд генетикийн олон төрөлт шинж чанараа хамгийн сайн хадгалж үлдсэн үүлдрүүдийн нэг болох нь тогтоогджээ.
Энэ арга хэмжээ нь Монголчуудын адуутай холбоотой уламжлалт өв соёлыг хадгалан өвлүүлэх, нүүдэлчин ахуй, морин соёлыг олон улсад сурталчлан таниулах зорилготой үйл ажиллагаа боллоо.




