ММНБИ нь нягтлан бодогч, санхүүгийн ажилтнуудын ур чадварыг нэмэгдүүлэх, мэргэшлийг нь тасралтгүй дээшлүүлэх зорилгоор мэргэжлийн ном, сурах бичиг бүтээж, НББОУС, СТОУС, аудитын стандартуудыг орчуулан нийтэд хүргэсээр байна.

“Илүү их уншъя” 38 дахь удаагийн үндэсний номын баярт ММНБИ оролцохоор боллоо. Бид энэ удаа сүүлд гаргасан шинэ номуудаараа оролцож байгаа бөгөөд Хямдралтай, Бэлэгтэй худалдаа явуулах тул та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Манай ном, сурах бичгүүд:

1.”Дунд шатны нягтлан бодох бүртгэл” сурах бичиг Санхүүгийн тайлагналын олон улсын стандартыг энгийн болон ойлгомжтой жишээ, кейсээр тайлбарласан.

2.”Ахисан түвшний санхүүгийн нягтлан бодох бүртгэл” сурах бичиг Бизнесийн удирдлагын чиглэлээр суралцаж байгаа оюутан, магистрант, докторант, мэргэжлийн болон мэргэшсэн нягтлан бодогч, санхүүчдэд зориулсан.

3.”Улсын секторын санхүүгийн удирдлага” ном Төрийн байгууллагад ажиллаж байгаа санхүүч, шийдвэр гаргагчдад зориулсан.

4.СТОУС нягтлан бодох бүртгэлийн стандартууд 2023 СТОУС “Б” хэсэг буюу Хэрэгжүүлэх заавар, удирдамж

5.Тогтвортой байдлын тодруулгын стандарт (СТОУС) – 1,2 ТБОУСЗ-өөс 2023 онд батлан гаргасан Тогтвортой байдалд хамаарах санхүүгийн мэдээллийн тодруулгын ерөнхий шаардлагууд болон Уур амьсгалтай холбоотой тодруулга 6.Аудитын Олон Улсын Стандарт Аудиторууд болон аудит ба баталгаажуулах үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан.

7.Мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалтын тест-2024 МНБ-ийн эрх олгох шалгалтад бэлтгэгчдэд зориулсан.

Author

bigboss

Leave a comment

Your email address will not be published. Required fields are marked *