
Бүгд Найрамдах Непал улсын Катманду хотноо зохион байгуулагдах Ази, Номхон Далайн Бүсийн Орнуудын Татварын Зөвлөхүүдийн Холбоо /AOTCA/-ны олон улсын ээлжит хурлын нэмэлт бүртгэл зарлагджээ.
“АОТСА 2025 NEPAL” олон улсын хурал 11 дүгээр сарын 18- 21-ний өдрүүдэд зохион байгуулагдана.
Энэ удаагийн хурал гурван хэсгээс бүрдэх бөгөөд
1-р хэсэг: Хөгжиж буй орнуудын татварын тогтолцооны түүхэн хувьсал
2-р хэсэг: Хөгжиж буй эдийн засагтай орнуудын татварын бодлогын хэрэгжилтэд тулгарч буй бэрхшээлүүд
3-р хэсэг: Дэлхийн татварын хууль тогтоомжид татварын мэргэжилтнүүдийн үүрэг, хамрах хүрээ зэрэг сэдвүүдийн хүрээнд явагдана.
Та бүхэн эндээс дэлхий дахины татварын чиг хандлага, шинэчлэлийн талаар цогц мэдээлэл авах боломжтой.
“АОТСА 2025 NEPAL”-д оролцох хүсэлтэй хүмүүс https://forms.gle/vG9HBfzscjcRkgX2A холбоосоор орж бүртгүүлнэ үү.
Мэдээлэл авах: Утас: 76118989 /5/

