Мэдээлэл

AOTCA 2025 NEPAL-ийн нэмэлт бүртгэл зарлагдлаа

“AOTCA 2025 NEPAL” хурал 11 дүгээр сарын 18–21-ний өдрүүдэд зохион байгуулагдана.

2025.09.195 энэ мэдээнд
AOTCA 2025 NEPAL олон улсын хурал
01

AOTCA-ны ээлжит хурал

Бүгд Найрамдах Непал улсын Катманду хотноо зохион байгуулагдах Ази, Номхон Далайн Бүсийн Орнуудын Татварын Зөвлөхүүдийн Холбоо (AOTCA)-ны олон улсын ээлжит хурлын нэмэлт бүртгэл зарлагджээ.

02

Хурал болох хугацаа

“AOTCA 2025 NEPAL” олон улсын хурал 11 дүгээр сарын 18–21-ний өдрүүдэд зохион байгуулагдана.

03

Хурлын хөтөлбөр

Энэ удаагийн хурал гурван хэсгээс бүрдэнэ:

  • 1-р хэсэг: Хөгжиж буй орнуудын татварын тогтолцооны түүхэн хувьсал.
  • 2-р хэсэг: Хөгжиж буй эдийн засагтай орнуудын татварын бодлогын хэрэгжилтэд тулгарч буй бэрхшээлүүд.
  • 3-р хэсэг: Дэлхийн татварын хууль тогтоомжид татварын мэргэжилтнүүдийн үүрэг, хамрах хүрээ зэрэг сэдвүүдийн хүрээнд явагдана.
04

Бүртгүүлэх

Та бүхэн эндээс дэлхий дахины татварын чиг хандлага, шинэчлэлийн талаар цогц мэдээлэл авах боломжтой.

“AOTCA 2025 NEPAL”-д оролцох хүсэлтэй хүмүүс https://forms.gle/vG9HBfzscjcRkgX2A холбоосоор орж бүртгүүлнэ үү.

05

Мэдээлэл авах

Мэдээлэл авах утас: 76118989 (5).

AOTCAОлон улсын хуралТатварын зөвлөх

Холбоо барих

Хэрэгцээгээ хэлэлцье

Таны хэрэгцээнд тохирсон эхний зөвлөгөөг үнэгүй зохион байгуулна. 1 ажлын өдрийн дотор холбогдоно.

  • Утас7270 3407
  • И-мэйл[email protected]
  • Вэбzuvlukh.mn
  • ХаягМонгол улс
  • ЦагДаваа – Баасан, 09:00 – 18:00